Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг. ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8 [A1] сая хүн бардаг. Гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн хүн амын дундаж наслалт 1,8 жилээр буурдаг болохыг “Дэлхийн эдийн засгийн форум” танилцуулж, жилд 7 сая хүн нас бардаг болохыг ДЭМБ мэдээллээ.
Дотоод орчны агаарын бохирдолд гол нөлөөлөх хүчин зүйл бол гадаад орчны агаарын бохирдол юм.