ЯАГААД ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРТ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Дотоод орчны агаарын бохирдол

 

Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг. ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8 [A1] сая хүн бардаг. Гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн хүн амын дундаж наслалт 1,8 жилээр буурдаг болохыг “Дэлхийн эдийн засгийн форум” танилцуулж, жилд 7 сая хүн нас бардаг болохыг ДЭМБ мэдээллээ.

Дотоод орчны агаарын бохирдолд гол нөлөөлөх хүчин зүйл бол гадаад орчны агаарын бохирдол юм.

Гадаад орчны агаарын бохирдол дотоод орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид амьдралынхаа идэвхтэй цагийн 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бодит байдал дээр дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос 2-5[A2]  дахин муу байдаг байна. Тэгвэл эхлээд агаар бохирдуулагчдын талаар мэдэх нь зүйтэй.

  • PM10: 10 микроноос бага хэмжээтэй тоос, тоосонцор, хөгц. Энэ төрлийн бохирдуулагч нь байгалиас үүсдэг. /Хүний үсний голч нь 50-70 микрон хэмжээтэй байдаг/
  • РМ2,5: 2,5 микроноос бага хэмжээтэй тоосонцор. Ихэвчлэн үйлдвэрийн утаа, тээврийн хэрэгслийн яндан, биомассын шатахуун, мод, нүүрсийн шаталт гэх мэт хүний үйл ажиллагаанаас шалтгаан үүсдэг нарийн ширхэгт тоосонцор бөгөөд уушгаар дамжин цусны эсүүдэд хүрдэг маш хортой тоосонцор юм.
  • PM0.003: Вирусээс ч жижиг хэмжээтэй хамгийн нарийн ширхэгт тоосонцор бөгөөд хүний биед РМ 2,5-с ч илүү хор хөнөөлтэй. Уушгаар дамжин цусны эсүүдэд хүрч тархи, мэдрэлийн систем болон дотоод эрхтний гэмтэл үүсгэдэг. Хэт нарийн ширхэгт тоосонцор нь урт хугацаандаа хорт хавдар, зүрхний өвчлөл, тархины гэмтэл үүсэхэд гол нөлөөлөгч болдог.
  • Озон/О3/ - Уур амьсгалын өөрчлөлтөөс, утаа, үйлдвэрлэл болон тээврийн хэрэгслээс үүссэн хий гэх мэт азотын исэл (NOx), ууршимтгай органик нэгдлүүд (VOCs) нь озон үүсэх эх үүсвэр болдог. Озон болон ион ялгаруулагч нь хамгийн бага хэмжээгээр ялгарахад л хүний биед хортойгоор нөлөөлж хүний биеийн дархлааны системийг гэмтээх, уушиг гэмтээх астма үүсгэх суурь болдог байна.

Дээрх бохирдолтой агаарт агуулагдах нарийн ширхэгт тоосонцрууд болон хий нь зөвхөн гадаад орчны бохирдолд л агуулагддаг гэвэл өрөөсгөл. Цонх, хаалга онгойлгох үед болон дулааны алдагдалтай байгууламжийн цонх, хаалга, хананы завсраар агаарын солилцоо үүсэн нарийн ширхэгт тоосонцор, нүүрс хүчлийн давхар исэл, хий нь гэр болон оффист нэвтэрдэг. Ингэснээр харшил, астма үүсэхээс эхлэн уушги, зүрх судасны өвчлөл, хавдрын суурь болдог.

Мөн химийн орц найрлагатай гэр ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тавилга, барилгын материалд агуулагддаг химийн хүнд элементүүд, камин зуух, пийшинг халаахад хэрэглэдэг түлшнүүд нь дотоод орчны агаарын бохирдлын шалтгаан юм.

Хэрхэн дотоод орчны агаарын бохирдлоо бууруулах вэ?

Аль ч дүүрэг, хотод амьдарч ажилдаг байсан бид агаарын бохирдлын эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа тул дотоод агаарын чанарт зайлшгүй анхаарах шаардлагатай.

Дараах зөвлөмжтэй танилцана уу.

  • Дотоод орчны бохирдлын эх үүсвэрийг хянах : Тамхи, агаарын хэт халалт, хуурайшилт хоол хийх явц зэргээс үүсэх хөгц, тоос, тоосонцор, хий дотоод орчноос үүсдэг агаарын бохирдлын голлох эх үүсвэр болдог. Мэдээж гадаад орчны бохирдолд нөлөөлж буй яндан болон машины утаа, хий зэрэг нь цонх, хаалгаар нэвтрэн голлох нөлөөлөгч хүчин зүйл болж байгаа билээ.  Тиймээс эдгээр зүйлсийг дотоод орчинд хянаж байх шаардлагатай.
  • Агаарын чийгшлийг 40%[A3]  байлгах, ингэснээр хөгц үүсэх нөхцөлийг бууруулна.
  • Хоол хийх явцад хиншүү сорогч ажиллуулж хэвших, ингэснээр химийн бодис, чийг гэрт нэвчихээс сэргийлнэ.
  • Гэр, оффист тамхи татахаас татгалзах, тамхи нь 4000 гаруй химийн бодис агуулдаг бөгөөд хорт хавдар үүсгэгч 43 төрлийн бодис агуулдаг.
  • Гаднаас орж ирж буй агаарын бохирдлыг цэвэршүүлэх агаар цэвэршүүлэгч ажиллуулах, дотоод орчны бохирдлын хэмжээг хянаж байх шаардлагатай. 
  • Гэрээ ухаалгаар агааржуулах: Агаарын чанарын индекс 258-960[A4]  хооронд хэлбэлздэг манайх шиг хүнд нөхцөлд цонхоо онгойлж агаарын солилцоо хийх, гэр, оффисынхоо агаарыг сэлгэн, эрүүл цэвэр агаараар амьсгалах нь хүндрэлтэй. Хэдий тийм ч цонхондоо агаар шүүгч суулгах, гадаад орчны агаарын бохирдол багатай үеэр өрөөнийхөө агаарыг сэлгэх, агаар сэлгэлт хийж байгаа үед гаднаас орж ирж буй агаарыг бохирдлыг бүрэн шүүж чадах агаар цэвэршүүлэгч ажилуулах нь одоогоор хамгийн ухаалаг шийдэл юм.
  • Өндөр үзүүлэлт бүхий агаар цэвэршүүлэгч ашиглах:  Бид гадаад орчны агаарын бохирдлыг хянаж, цэвэршүүлж чадахгүй ч дотоод орчны агаарын чанарыг хянаж бүрэн сайжруулах боломжтой. Уг боломжийг агаар цэвэршүүлэгч олгодог бөгөөд HyperHEPA шүүлтүүр бүхий IQAir  агаар цэвэршүүлэгч хамгийн нарийн ширхэгт тоосонцор болох РМ 0,003 –ыг 99,5% хүртэл шүүж гаднаас орж ирж буй агаарыг бүрэн цэвэршүүлэн дотоод орчинг хамгийн сайн агаараар хангадаг билээ.

Гадна орчны агаарын бохирдол богино хугацаандаа эрүүл мэндэд хортой хэмжээнээс бууж, бүрэн шийдэгдэх боломжгүй байгаа учраас дотоод орчны агаарын чанарт анхаарал хандуулж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.

IQAir-ын агаар цэвэршүүлэгч систем нь дотоод орчны агаарын бохирдлыг хамгийн үр ашигтайгаар цэвэршүүлэх технологи юм.

 

  • Агаарт дэгдэж буй олон төрлийн нян, бактер, РМ10 тоосонцорыг 99.99%, РМ2.5 тоосонцорыг 99.7%, РМ0.003 зэрэг хэт нарийн ширхэгт тоосонцрыг 99.5%  хүртэл шүүж чадах HyperHEPA шүүлтүүр
  • 100 гаруй төрлийн хортой утаа, үнэр, хий арилгагч идэвхжүүлсэн нүүрс болон хөнгөн цагааны орцтой шүүгч
  • Бүдүүн ширхэгт тоосонцор, харшил үүсгэгч, үс хялгас шүүх зориулалттай F8 ангилалын шүүгч

 

Холбоо барих: 
АЭРИС ХХК - #IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
+976-99101185, 99290563
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
http://www.aeris.mn

 

 

 

 

 

 


АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.