Бодит туршилтаар баталгаажсан. IQAir компанийн ерөнхийлөгч Фрэнд Хэмминс өөрөө бодит туршилтанд орж, бүтээгдэхүүнийхээ чадварыг батлан харуулж байна.
VIDEO
100% Эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн Зах зээл дээрх ихэнх агаар цэвэршүүлэгчдийн хувьд хүний биед хортой ямар нэгэн зүйл бий болгож байдаг, тухайлбал озон, ион, химийн бодис, хэт нарийн тоосонцор гэх мэт.
IQAir брэнд бусадтай харьцуулашгүй өндөр технологийн шүүлтүүртэй бөгөөд энэ нь хэрэглэгчдэд маань аюулгүй, баталгаажсан найдвартай ажиллагааг ямар нэгэн сөрөг нөлөөтэй зүйл бий болголгүйгээр, тухайлбал ион, озон, химийн бодис гэх мэт бий болголгүйгээр хүргэх боломжтой болгож байна. Механик шүүлт хийх энэхүү технологи нь агаарыг цэвэрлэх хамгийн үр ашигтай шийдэл байдаг. Агаар дахь бохирдуулагчдыг механик аргаар тусгайлан бэлдсэн материалдаа шингээн авах зарчмаар ажилладаг. Хэрэглэгч та IQAir нь эрүүл мэндийг хамгаалах дээд зэргийн шийдэл санал болгож байхад өөр бусад биеийн тань ямар нэг эд эрхтэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн сонгох ёстой талаараа дахин бодож үзэх хэрэгтэй.
Цэвэр Агаар. Баталгаажсан, Найдвартай. Бид бүтээгдэхүүн бүрээ үйлдвэртээ нэг бүрчлэн шалгаж, үр дүнг нь баталгаажуулдаг. Бүтээгдэхүүн бүр өөрийн тусгай сертификаттай байдаг.
IQAir бүтээгдэхүүн бүр үйлдвэртээ нэг бүрчлэн шалгагдаж, тестлэгдэж, үр дүнгээ баталгаажуулсан байдаг. Бид электрон лазер бохирдол хэмжигч ашиглан шүүлтүүр тус бүр өөрийн үзүүлэлтээ бодит байдал дээр хүрч байгаа эсэхийг шалгадаг. Мөн бүтээгдэхүүн бүрийн нийт системийн үр ашгийг хэмжиж баталгаажуулдаг. Хэрэв бүтээгдэхүүн 99.97% буюу түүнээс доош үр дүнтэй байгаа тохиолдолд худалдаан гаргадаггүй. Бүтээгдэхүүний хэмжилтийн үр дүн, тодорхойлолтыг нэг бүрчлэн тэмдэглэж, хэрэглэгчдэдээ хүргэдэг.
Хэт нарийн тоосонцорыг өндөр чадвартай шүүнэ. IQAir бусдаас ялгаатай. Бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижижг бохирдуулагчдыг шүүх чадвартай.
Хэт нарийн ширхэгт тоосонцор нь 0.1 микроноос жижиг хэмжээтэй байдаг. Энгийнээр ойлговол агаар дахь нийт бохирдуулагчдын 90% нь үүнээс жижиг хэмжээтэй байдаг гэсэн үг. Уг тоосонцорыг үүсгэх гол эх сурвалж нь автомашины утаа, боловсруулах, аж үйлдвэрийн бохирдол, ургамал, тэр байтугай хоол хийхэд хүртэл хиншүүнээс үүсэж байдаг. Вирус нь мөн хэт нарийн тоосонцорын нэг хэлбэр болно. Хэт нарийн тоосонцор нь хүний амьсгалын системээр дамжин цусны системд орж, зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушигны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Уламжлалт агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгчид 0.3 микрон буюу түүнээс дээш хэмжээтэй тоосонцор шүүх чадвартай технологи ашигладаг. IQAir-х хувьд 0.003 микрон буюу түүнээс доош хэмжээтэй хэт нарийн агаар бохирдуулагчдыг 99.5% цэвэршүүлэх чадамж нь шалгагдаж, баталгаажсан байдаг. Энэ нь бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижиг, вирусээс 10 дахин жижиг агаар бохирдуулагчдыг шүүх чадвартай гэсэн үг юм. Хөндлөнгийн лабораториуд болон Засгийн газрын холбогдох байгууллагууд энэхүү үр дүнг шалгаж, баталгаажуулсан байдаг.
Та амьдарч буй орчиндоо тохирсон агаар цэвэршүүлэгч сонгох нь хамгийн чухал бөгөөд IQAir брэнд таны ухаалаг бөгөөд хамгийн зөв сонголт байж чадна.